Охидын хөгжил, хамгааллын төлөө хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-09-12 13:01:25
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/.  Дэлхийн монгол угсаатан-Эх үрсийн нийгэмлэг Дундговь аймгийн ГБХЗХГ, Прокурорын газар, “Мисс эмэгтэйчүүд” фэйсбүүк групптэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд ГБХЗХГ-ын дэргэдэх “Нарны охид” танхимд өсвөр насны охидыг зөв бие хүн болгон төлөвшихөд нь тусалж, нөхөн үржихүйн боловсрол олгох, аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах мэдлэг боловсрол олгох сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах ажээ.

Охидын хөгжил, боловсролыг дэмжсэн тус танхимыг Дэлхийн монгол угсаатан-Эх үрсийн нийгэмлэгээс "Нарны Охид" төслийн хүрээнд өнгөрсөн жил тохижуулан хүлээлгэн өгснөөс хойш охидыг хөгжүүлэх төрөл бүрийн нөлөөллийн болон чадавхжуулах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. 

Холбоотой мэдээ