Үйлчилгээний гавьяат ажилтан С.Пүрэвсүрэнд хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-06-15 21:23:42
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ "Дундговийн амьдрал" сонины эрхлэгч, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан С.Пүрэвсүрэнд хүндэтгэл үзүүлж, өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.

С.Пүрэвсүрэн Сэтгүүл зүйн салбарт 46 жил ажиллаж, орон нутгийн хэвлэлээр дамжуулан нийгмийн тулгамдсан асуудлыг хөндөн олны анхаарлыг хандуулах, хэвлэл мэдээллийн нөлөөг нэмэгдүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.

Монголын, тэр дундаа хөдөө орон нутгийн сэтгүүл зүйг хөгжүүлэхэд оруулсан түүний хичээл зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлэн өнгөрсөн оны босгон дээр Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цол тэмдгээр шагнасан юм.

Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс жил бүр шалгаруулдаг “Орон нутгийн шилдэг сонин, сэтгүүл”-ээр “Дундговийн амьдрал” сонин шалгарч, Сэтүүл зүйн салбарын “Ган үзэг-2019” тэргүүн наадмын шагнал хүртсэн ажээ.

Холбоотой мэдээ