М.Яссин Засгийн газрын анхны хуралдаанаа хийлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-03-11 14:00:25

ПУТРАЖАЯ. /Bernama/. Малайзын Ерөнхий сайд Мухиддин Яссин өнөөдөр шинэ Засгийн газрынхаа анхны хуралдааныг хийлээ. Уг хуралдаанд даваа гарагт тангараг өргөсөн 31 сайд бүгд оролцсон байна.


Хуралдаан эхлэхийн өмнө М.Яссин сайд нарын хамтаар зураг авхуулжээ. Энэ сарын 9-нд М.Яссин Засгийн газрынхаа сайдуудыг шинээр томилсон нь Малайзын засаг захиргааны түүхэнд анхны тохиолдол болсон юм.


Тэрбээр Мохамед Азмин Алиг Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн сайдаар, Исмаил Сабри Якобыг Батлан хамгаалахын сайдаар, Фадилла Юсофыг Хөдөлмөрийн сайдаар, Мохд Радзи Мд Жидинийг Боловсролын сайдаар томилжээ.


Өдгөө 72 настай М.Яссин энэ сарын 1-нд Ерөнхий сайдын тангараг өргөсөн юм. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Мохд Зуки Али, Хэрэг эрхлэх газрын даргын орлогч Фариза Ахмад нар мөн оролцсон байна. 

Холбоотой мэдээ