Хятад-Америкийн худалдаа 9.6 хувиар буурчээ

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-06-11 11:53:33


Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээс харахад, Хятад улсын экспорт, импортын нийт хэмжээ 2.9 хувиар өсөж 2.59 их наяд юаньд хүрсэн байна.

Тухайлбал, экспорт 7.7 хувиар өссөн дүнтэй гарсан боловч Хятад-АНУ-ын худалдаа эхний таван сарын байдлаар 9.6 хувиар буурсан байна. Мөн 5-р сарын газрын ховор элементийн экспорт 16 хувиар буурчээ.

Өнгөрсөн 5-р сард Хятадын импорт 2.5 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан бөгөөд гадаад худалдааны ашиг 89.8 хувьд хүрчээ.

Энэ оны эхний таван сарын байдлаар барааны экспорт, импортын хэмжээ 4.1 хувиар өсөж 12.1 их наяд юаньд хүрчээ. Үүнээс экспорт 6.1 хувиар өсөж, 6.5 их наяд юань, импорт 1.8 хувиар өсөж, 5.6 их наяд юаньд хүрсэн байна.

Хятадын Гаалийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр, эхний таван сарын байдлаар Хятад улсын ЕХ, АСЕАН-ны орнууд, Япон зэрэг улсуудтай хийж буй экспорт, импорт өсөлттэй гарсан байна. Мөн Бүс ба Замын дагуух орнуудтай хийсэн экспорт, импортын өсөлт дундаж өсөлтөөс дээгүүр гарсан байна. ЕХ нь Хятад улсын хамгийн том түнш болж байгаа бөгөөд тус улсын гадаад худалдааны 15.7 хувийг эзлэж байна.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ