Зургаа дахь удаагийн “Vision China” арга хэмжээ боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2019-05-07 12:03:18
twitter.com/Nyamkanmk

БЭЭЖИН. /Chinadaily/. БНХАУ-ын “China Daily” сонин “Бүс ба зам, Хамтын ирээдүй” сэдэвтэй зургаа дахь удаагийн “Vision China” арга хэмжээг Бээжингийн Хэл, соёлын их сургуульд зохион байгууллаа.


Арга хэмжээний үеэр БНХАУ болон гадаадын нийт дөрвөн илтгэгч “Бүс ба зам” санаачилгын хүрээнд өндөр чанартай хөгжлийг бий болгох гэсэн сэдвээр санал бодлоо хуваалцсан байна. Үүний зэрэгцээ тэд энэхүү санаачилга нь дэлхийн засаглалыг шударга, хүртээмжтэй, харилцан ашигтай байдал руу хэрхэн чиглүүлж байгааг судалж, дүгнэлт өгчээ.


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хөрөнгийн хяналт болон захиргааны комиссын дэд дарга Вөн Жемин нээлтийн үеэр үг хэлэхдээ, БНХАУ-ын төрийн өмчийн компаниуд өнгөрсөн зургаан жилийн хугацаанд “Бүс ба зам” санаачилгад идэвхтэй оролцож, дэд бүтцийн холболтод гайхалтай үр дүн гарсан гэсэн байна.


Мөн тэрбээр “цаашид төрийн өмчийн компаниуд төслийн бүтээн байгуулалтын үеэр үйлчилгээ, оролцоогоо нэмэгдүүлэх замаар илүү их үр өгөөжийг бий болгоно” гэж мэдэгдээд, оюутнууд ирээдүйд ажлын талбарт гарахдаа “Бүс ба зам” санаачилгад гар бие оролцож, хувь нэмэр оруулах хэрэгтэй гэж уриаллаа.


Зургаа дахь удаагийн “Vision China” арга хэмжээнд олон улсын байгууллагууд, бодлого боловсруулагчид, худалдааны мэргэжилтнүүд, оюутнууд оролцсон байна. Энэхүү арга хэмжээ нь “Бүс ба зам” санаачилгыг олон талаас нь, илүү өргөн хүрээтэйгээр танилцуулах зорилготой юм.


Холбоотой мэдээ