Самар бэлдэх хугацааг 15 хоногоор наашлууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-17 17:03:15

Энэ жил самар эрт боловсорсонтой холбогдуулан БОНХАЖЯ-наас самар бэлдэх хугацааг 10  дугаар сарын 1-н болгон 15 хоногоор наашлуулсан байна.

Ойн судалгаа хөгжлийн төвийнхэн өнгөрсөн өдрүүдэд самартай бүс нутагт судалгаа хийж, 10 дугаар сарын 1-н гэхэд самар бэлдэхэд экологийн хувьд хохиролгүй гэж дүгнэжээ. Бүрэн гүйцэд боловсроогүй самар нь гэдэсний халдварт өвчний эх үүсвэр болдог учир болоогүй самрыг түүхгүй, идэхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Дээрх заасан хугацаанаас өмнө самар түүвэл Ойн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэн буюу 960 мянга, аж ахуйн нэгж, байгууллагыг 10 дахин буюу 3.8 сая төгрөгөөр торгох юм байна.

Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд