Тарваганы тулам нийслэл рүү оруулахыг завджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-17 16:31:27

Авто тээврийн шалган бүртгэх Эмээлт, Баруунтуруун, Нисэх-Био, Яармаг, Баянзүрхийн товчоогоор хөдөө орон нутгаас ирж буй мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, тарваганы мах, тулам илрүүлэх гэнэтийн шалгалтыг НМХГ-аас хийжээ

 Уг  шалгалтаар Завхан аймгийн Улиастай сумын  иргэн  УБА 76-77 дугаартай Ford маркийн машинд хоёр тарваганы тулам тээвэрлэж орж ирснийг саатуулжээ. Зөрчил гаргасан иргэнийг 384 мянган төгрөгийн торгууль ногдуулж, хоёр тарваганы тулмыг  Зооноз өвчин судлалын үндэсний төвд шинжилгээнд хамруулахаар явуулжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд