НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Монголд айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2015-09-17 14:47:37

НАТО. /7thspace/. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч,  Элчин сайд Александер Вершбоу 2015 оны есдүгээр сарын 17-ны пүрэв гарагт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод айлчилна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон нөлөө бүхий бусад албаны хүнтэй Вершбоу уулзах аж.

Айлчлалын үеэр тэрбээр Стратеги судалгааны хүрээлэнгээс зохион байгуулах дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцож, үг хэлнэ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд