Засгийн газар Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр батална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-12-26 08:57:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт Төрийн ордонд эхэлж, 22 асуудал хэлэлцэж байна.

Хуралдаанаар 2019 онд худалдан авах бараа ажил, үйлчилгээний жагсаалт батлах тухай, Орон сууц хувьчлах тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох журам батлах тухай, Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн систем, техник технологи, программ хангамжийн ерөнхий шаардлага батлах тухай, Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрэм батлах тухай хэлэлцэх юм.

Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам батлах тухай, “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох тухай”, Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай, Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг батлах тухай, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2019 оны хувь хэмжээг батлах тухай хэлэлцэхээр товлосон байна.

Холбоотой мэдээ