УИХ дахь намын бүлгүүд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-12-17 08:59:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН болон АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр, сууриа нэгтгэнэ.

Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар 28 асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор ХХААХҮ-ийн сайдыг томилох, ЗТХ-ийн сайдыг чөлөөлөх, БСШУС-ын сайдыг огцруулах асуудал багтсан байна. Мөн Ашигт малтмалын тухай, Нотариатын тухай, Эрүүл мэндийн тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Холбоотой мэдээ