Цусны шинжилгээгээр олон хүнийг хараагүй болохоос сэргийлэх боломжтойг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2018-12-12 12:30:26

КАНБЕРРА. /Xinhua/. Цусны шинжилгээгээр дэлхий даяарх олон сая хүнийг хараагүй болохоос урьдчилан сэргийлэх боломжтой болохыг Австралийн эрдэмтэд олж тогтоосон байна.


Лхагва гарагт Австралийн үндэсний их сургуулийн эрдэмтэд шинэ төрлийн цусны шинжилгээгээр хүний насжилтаас хамааралтай нүдний хараа муудах өвчин тусах эрсдлийг тогтоох боломжтой болсныг олон нийтэд танилцуулжээ.  


Одоогийн байдлаар хараа муудах өвчнийг тогтооход ихээхэн цаг хугацаа шаардагдаж байгаа бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам уг өвчнийг эмчлэх магадлал улам буурдаг юм. Харин эрт үед нь илрүүлсэн тохиолдолд тохирсон амин дэм болон эрдэс бодисыг хэрэглэн эмчлэх боломжтой ажээ.


“Цусны шинжилгээгээр нүдний торлог бүрхэвч дэх эсүүдийн доройтлыг судлах боломжтой болохыг бид олж тогтоосон. Нэгэнт хараагүй болсон тохиолдолд түүнийг эмчлэх арга байдаггүй” гэж судалгааны багийн ахлагч, Австралийн үндэсний их сургуулийн Анагаахын тэнхимийн багш Риккардо Натоли хэлжээ. 

Холбоотой мэдээ