Усан спортын тамирчид Ханжоуд улсын рекордыг шинэчлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-12-11 22:46:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ханжоу хотод усанд сэлэлтийн ойрын зайн буюу 25 метрийн бассейны ДАШТ-нд хүч хурдаа сорьж буй манай тамирчдаас хоёр нь Монгол Улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Өнөөдөр /12.11/ эхэлсэн 14 дэх удаагийн тэмцээнд 60 орны тамирчид ганцаарчилсан болон багийн төрлөөр өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаас дөрвөн тамирчин оролцож байна.

Эхний өдөр хурдаа сорьсон ОУХМ Г.Занданбал эрэгтэйчүүдийн 100 метрийн мэлхий сэлэлтээр 1:02.93 минутын амжилтаар улсынхаа рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо.Мөн ОУХМ Б.Энххүслэн эмэгтэйчүүдийн 200 метрийн өврөөр даллах сэлэлтээр 2:04.84 минутын амжилтаар 56 орноос 37 дугаар байрт шалгарч улсынхаа рекордыг шинэчлэн тогтоосон байна. Тэмцээн 12 дугаар сарын 18-нд өндөрлөнө.



Холбоотой мэдээ