Турк Хар тэнгист тэнгисийн цэргийн шинэ бааз байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-12-11 17:08:17
АНКАРА. /Anadolu/. Турк улс Хар тэнгисийн зүүн эрэгт тэнгисийн цэргийн шинэ бааз байгуулах ажлыг эхлүүлсэн тухай Milliyet сонинд мэдээлжээ.

Цэргийн шинэ объектыг Трабзон хотоос 40 км зайтай газарт оршдог Сюрмен суурингийн бүсэд байгуулах аж. Цэргийн баазад 400 цэрэг алба хааж, мөн 200 энгийн иргэн ажиллах төлөвтэй байна. Milliyet сонинд тэмдэглэснээр, Керчийн хоолойд болсон үйл явдлын дараа АНУ Хар тэнгист цэргийн хөлөг онгоцуудаа илгээхээр төлөвлөж байгаатай холбоотойгоор Анкара ийм алхам авч байгаа аж.

Одоогийн байдлаар Турк улсын тэнгисийн цэргийн найман бааз дөрвөн тэнгист байрлаж байна.


Холбоотой мэдээ