“Хүүхдийн Евровидение-2019” Польшид болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-11 14:34:14

ВАРШАВА. /ТАСС/. “Хүүхдийн Евровидение -2019” олон улсын дууны уралдаан манай улсад болно гэж Польшийн телевизийн дарга Яцек Курский “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


“Хүүхдийн Евровидение уралдааныг Польшийн телевиз зохион байгуулна” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна.


Уралдааныг хаана, хэзээ зохион байгуулах нь одоогоор тодорхойгүй байна. Энэ талаархи мэдээллийг хожим өгөх аж.  


“Хүүхдийн Евровидение -2018” өнгөрсөн жил Минск хотод болжээ. Уралдааны ялагчаар “Anyone I Want To Be” дууг дуулсан Польш охин Роксана Венгель тодорсон байна. 

Холбоотой мэдээ