Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагаа, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2018-12-11 10:45:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкманныг өнөөдөр ГХЯ-нд хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагаа, тэр дундаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачлан хэрэгжүүлж байгаа НҮБ-ын хөгжлийн системийн шинэчлэлийн хүрээнд гарч буй зарим өөрчлөлтүүд, цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл, санал солилцов.


НҮБ-ын хөгжлийн системийн шинэчлэлийн асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын дагуу НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүргийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн үүргээс салгах шилжилтийн үйл явц эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкманн нь Суурин зохицуулагч шинээр томилогдох хүртэл НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч (Resident Coordinator ad interim)-ээр ажиллах болж байгаа юм.


Гадаад харилцааны сайд дээрх шинэчлэлтэй холбогдуулан гарах аливаа шилжилтийн үйл явц, өөрчлөлтийг Засгийн газрын зүгээс аль болох ойлгож, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн болно.

Холбоотой мэдээ