Ирц хүрээгүйн улмаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-12-11 10:14:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр 09.00 цагт хуралдахаар товлоод байсан ч ирц хүрээгүйн улмаас  тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Тус байнгын хороо өнөөдөр ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлоод байсан. Мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан юм.

Холбоотой мэдээ