Монгол Улсын гарьд М.Баяржавхлан, улсын харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-12-10 21:21:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс Монгол Улсын гарьд М.Баяржавхлан, Улсын харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байгаа мэдээлэл тарж байна. Тус  мэдээлэлд  дурдсанаар Л.Пүрэвжав, М.Баяржавхлан нар энэ оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баргужин" ресторанд архидан согтуурсан үедээ танхайрч, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, рестораны эд зүйлийг эвдэж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулжээ. Тэднийг 2.785.720 /Хоёр сая долоон зуун наян таван мянга долоон зуун хорь/ төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгасан. Тэднийг цагдаагийн байгууллагаас учруулсан хохирлоо барагдуулахыг шаардан, эрэн сурвалжилж байна. Удаа дараа дуудаж, мэдүүлэг тайлбар авах гэсэн боловч цагдаагийн алба хаагчийн шаардлагыг хүлээн аваагүй бөгөөд сураггүй байгаа тул ийнхүү эрэн сурвалжлах ажиллагааг орон даяар эхлүүлсэн гэлээ.

Холбоотой мэдээ