“Nissan-Renault-Mitsubishi” холбоог хадгалан авч үлдэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-10 16:58:17

ТОКИО. /Mainichi Shimbun/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон өнгөрсөн долоо хоногт Буэнос-Айрес хотод Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзах үеэрээ  Nissan-Renault-Mitsubishi  холбоог хадгалан авч үлдэхэд дэмжлэг үзүүлэхийг түүнээс хүсчээ.  Энэ талаархи Францын ерөнхийлөгчийн хүсэлтэд Японы ерөнхий сайд хариу өгөөгүй байна.


Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гон болон захирлуудын зөвлөлийн гишүүн байсан Грег Келли нарыг албан ёсоор буруутгаж магадгүй байгаа тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өмнө нь мэдээлсэн байна. Тэднийг  Токиогийн прокурорын газрын мөрдөн шалгах тусгай бүлэг Японы санхүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэн өнгөрсөн сарын 19-нд баривчлан саатуулсан юм. 

Холбоотой мэдээ