Золбин нохой устгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-12-11 10:24:59

Увс /МОНЦАМЭ/. Улаангом хотын  гэр хороолол, нийтийн гудамж талбайд золбин нохой харагдах нь нэг үеэ бодвол багассан. Гэсэн хэдий ч өвлийн улиралд нохой их байна гэх асуудлыг иргэд байнга ярьдаг тул Хот тохижилт үйлчилгээний газраас нохой устгалын ажлыг эхлүүлээд байна. Нохой устгах ажил ирэх сарын 25 хүртэл үргэлжлэх юм байна. Сүүлийн жилүүдэд нохойноос гадна муур өсөх хандлагатай байгаа аж.

“Нохой устгалын ажлыг эрчимтэй зохион байгуулахын тул иргэд манай байгууллагын 7045-2129 дугаарт холбогдон дуудлага  өгөх боломжтой. Өдрийн 3 цаг хүртэл нохой устгалын ажил хийгддэг бол түүнээс хойш устгасан нохойг тээвэрлэх ажил явагддаг. Хамгийн гол нь тэжээвэр нохойтой иргэд нохойгоо сул чөлөөтэй орхилгүй уяатай байлгах хэрэгтэй” хэмээн Улаангом сумын Хот тохижилт үйлчилгээний газрын ажилтан Ө.Бэгзсүрэн хэллээ.

 

 

Холбоотой мэдээ