Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг 463 удаа хүргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-12-10 21:26:41

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ жилийн агаарын дундаж температурыг олон жилийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад аймгийн бүх нутгаар 1.8-2.3 градусаар дулаарсан хэмээн аймгийн УЦУОША-аас мэдээллээ.

Харин хур тунадас Төгрөг, Баян-Өндөр, Бүрд, Зүүнбаян-Улаан,  Өлзийт, Зүйл, Гучин-Ус, Арвайхээр сумдын нутгаар олон жилийн дунджаас 1.8-42 25-42 мм-ээр илүү байсан бол бусад нутгаар олон дунджийн орчим тунадас орсон байна.

Тус албанаас байгаль, ус, цаг агаарын болзошгүй аюул, гамшгаас сэрэмжлүүлэх мэдээллийг цахим мэдээллээр болон МҮОНР-оор хүргэдэг бөгөөд энэ жил нийт 463 удаа сэрэмжлүүлэг мэдээг хүргээд байгаа аж.

Холбоотой мэдээ