Бүсгүйчүүд төрөх тасгийн ариун цэврийн өрөөг тохижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-11 13:34:59
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Дундговь-мисс эмэгтэйчүүд” facebook группын эмэгтэйчүүд санаачилга гарган харилцан мэдээлэл солилцож, хандив бүрдүүлэн төрөх тасгийн ариун цэврийн өрөөг тохижуулж, сэтгэлийн бэлэг барьжээ.

4300 гаруй гишүүнтэй тус группын манлайлагч эмэгтэйчүүд анх удаа хандив цуглуулж, хүүхдийн тоглоомын талбайг тохижуулж өгч байсан бол 2 дахь аянаараа 3,2 сая төгрөг цуглуулж, ийнхүү төрөх тасгийн 00, угаалтуурын өрөөг засварлан тохижуулж өгсөн байна.

Facebook группээрээ Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн “Ариун цэврийн өрөө"-г засан тохижуулж, амаржих ээжүүдэд тав тухтай орчинг нь бvрдvvлж өгөх сэтгэлийн аянд нэгдэхийг нийт ээжvvд, эмэгтэйчvvд, иргэд, нутгийнхаа зон олон, аавууд, залуу хосуудыг нэгдэхийг уриалсан нь ийнхүү үр өгөөжөө өгч,  “сэтгэл байвал хүч байдаг”-ийн жишээг харуулж чадлаа.

Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт жилдээ 1100-1200 шинэ хүнийг өлгийдөн авч, 1500 гаруй эмэгтэйчүүдийг эрүүлжүүлж, эмчилж байдаг хэмээн тус эмнэлгийн дарга Х.Жаргал хэллээ.

Холбоотой мэдээ