Пашиняны эвсэл парламентад олонхийн санал авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-10 11:58:44

ЕРЕВАН. /ТАСС/. Сонгуулийн бүх хэсгийн саналын хуудаснуудыг боловсруулсны дүнд Арменийн ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Никол Пашиняны “Миний алхам” эвсэл парламентын сонгуульд 70,43 хувийн санал авчээ. Түүнчлэн “Хөгжин цэцэглэж буй Армени” нам 8,27 хувь, “Соён гэгээрсэн Армени” нам 6,37 хувийн саналаар парламентад суудал авч байна. Энэ тухай Арменийн Сонгуулийн төв хороо мэдэгджээ.


Арменийн эрх баригч байсан Бүгд Найрамдах нам 4,7 хувийн санал авснаар парламентад суудал авч чадаагүй байна. Парламентад суудал авахын тулд нам хамгийн багадаа сонгогчдын 5 хувийн саналыг авах ёстой байдаг бол эвсэл 7 хувиас багагүйг авах ёстой гэнэ. 

Холбоотой мэдээ