Их Британийн Батлан хамгаалахын сайдын нарийн бичгийн дарга огцрохоо мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-09 14:37:33

ЛОНДОН. /ТАСС/.Их Британийн Батлан хамгаалахын сайдын нарийн бичгийн дарга Уилл Куинс Засгийн газрын зөвшилцсөн “Brexit”-ийн асуудлаархи хэлэлцээрийг эсэргүүцэж байгаагийн улмаас огцрохоо мэдэгджээ. Энэ тухай “The Sunday Telegraph” сонин мэдээлсэн байна.


Brexit” –ийн асуудал өдий хүртэл яагаад дуусаагүй байгааг болон Европын Холбооны дүрэм журамд бид яагаад 2020 оны эхээр юмуу түүнээс ч хойшхи хугацаанд захирагдах ёстойг би сонгогчиддоо тайлбарламааргүй байна. Энэ хэлэлцээрт өөрчлөлт оруулах хүртэл би хэлэлцээрийг дэмжихгүй” хэмээн Куинс хэлсэн байна.


Brexit”-ийн гэрээ болон Их Британийн эрх баригчидтай цаашид өрнүүлэх харилцааны тухай улс төрийн тунхаг бичгийг Европын Холбооны орнуудын удирдагчид өнгөрсөн 11 дүгээр сарын 25-нд Их Британитай баталсан юм. Уг гэрээг хүчин төгөлдөр хэрэгжүүлэхийн тулд Европын парламент болон Их Британийн хууль тогтоогчид батлах ёстой. Мэйг нам дотроо хүчтэй эсэргүүцэж байгаа учир Их Британийн парламент дэмжин батлан магадлал тун бага байгаа аж. Их Британи 2019 оны гуравдугаар сарын 29-нд ЕХ-ноос гарахаар төлөвлөж байгаа бөгөөд шилжилтийн үйл явц 2020 оны эцэс хүртэл үргэлжилнэ гэж тооцоолжээ.

Холбоотой мэдээ