“Эрдэнэт хотын аялал” зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-12-10 11:41:32
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  Орхон аймгийн Байгаль, орчин, аялал, жуулчлалын газар “Эрдэнэт хотын аялал”-ын маршрут гаргаж, энэ дагуугаа иргэдэд нэг удаа үнэ төлбөргүй аялал зохион байгууллаа.

Аяллын маршрут “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Ил уурхай” –аас эхэлж “Бурхан багшийн сэрэг дүр”, “Найрамдлын өндөрлөг”, “Музей”, “Хөх Монгол” цогцолбор, “Эрдэнэт хивс” ХХК, хот доторх  10 гаруй хөшөө, дурсгалтай танилцжээ. “Эрдэнэт хотын өдөр” буюу 12 дугаар сарын 11-ийг тохиолдуулж аймгийн ЗДТГ,  БОАЖГ хамтран  нийт 14 багийн 500 гаруй иргэнийг дээрх маршрутын дагуу аялуулж тусгай автобус гарган үйлчилсэн байна. Эрдэнэт хотод олон жил амьдарч байгаа хэрнээ үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж үзээгүй цөөнгүй иргэд байдаг ажээ.


Уул уурхайд түшиглэн боссон Эрдэнэт хот, Орхон аймагт байгалийн үзэсгэлэнт газар, өвөрмөц тогтоцтой  сонин, содон газрууд ховор. 

Холбоотой мэдээ