Бөөрний диализын хагалгааг Орхон аймагт анх удаа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-12-10 11:43:09
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/  Мексик улсын бөөрний эмч, доктор Карлос Чикито, мэс заслын эмч, доктор Вирхилио Ривера, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч Д.Хурцбаяр нар Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч нартай хамтран хоёр иргэнд бөөрний хэвлийн диализийн хагалгаа хийлээ.

Уг хагалгааны зардлыг “Айвико” тарилгын шингэний үйлдвэр төлсөн байна.

Бөөр орлуулах эмчилгээ нь бөөр шилжүүлэн суулгах, гемодиализ буюу аппаратаар цусыг нь шүүх, хэвлийн диализ гэсэн гурван төрөлтэй байдаг. Монгол Улс 2006 оноос бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийж эхэлснээр дээрх гурван төрлийн эмчилгээг бүгдийг нь эх орондоо хийдэг болсон юм. Харин диализийн хагалгааг Орхон аймагт анх удаа хийж дадлага, сургуулилт хийлээ.

Энэхүү хагалгааг хийлгэсэн өвчтөн ямар нэг дэглэм мөрдөхгүй бөгөөд бөөрний үүрэг гүйцэтгэж буй шингэнийг өөрөө солих боломжтой аж.  Ингэхдээ зургаан  цагийн зайтай өдөрт  дөрвөн удаа шингэнээ солих гэнэ. Гол нь  ариун цэврийг маш сайн сахиж,  ариутгал, халдваргүйтглийг чанд мөрдөх хэрэгтэй ажээ.   

 


Холбоотой мэдээ