Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгож оны эхний өдрөөс мөрдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-12-08 19:39:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талын хэлэлцээрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгон өсгөх шийдвэрийг өнгөрөгч 8 дугаар сард гаргасан юм.

ХНХ-ын сайд С.Чинзориг, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар хэлэлцээр хийсэн бөгөөд энэ шийдвэрийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө. 

Манай улсын нийт ажиллах хүч 1.4 сая хүний 8 хувь буюу 112 мянга нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Ийм тооны ажилтны одоо авч буй 240 мянган төгрөгийн цалин ирэх оноос эхлэн 320 мянган төгрөг болох юм. 

Мөн 2020 оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмж, 420 мянган төгрөг болно. 2015 оноос хойш энэ хэмжээг өөрчлөөгүй тул ийнхүү шат дараатай нэмж байна гэж ХНХЯ-наас мэдээлэв. Одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байна. Энэ дүнг 2017 оны  1 дүгээр сараас мөрдөж эхэлсэн юм. 

Холбоотой мэдээ