Амбулаторийн үзлэгийн 5,9 хувийг томуу эзлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-12-08 22:04:16

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт нийт 7208 хүн эмнэлгээр үйлчлүүлсэний 428 нь томуу томуу төст өвчинтэй гэж оношлогдон амбулаторийн үзлэгт 5,9 хувийг эзлэж өмнөх долоо хоногоос 0,4 хувиар бага, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0,8 хувиар их мөн сүүлийн гурван жилийн дундажтай харьцуулахад 0,2 хувиар их байна хэмээн Эрүүл мэндийн газрын тархвар судлал хариуцсан мэргэжилтэн Д.Өлзийсайхан мэдээллээ.

Мөрөн суманд амбулаториор 3781 хүн үйлчлүүлсний 3,4 хувь нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон нь өмнөх долоо хоногоос 0,6 хувиар их байгаа гэнэ. Мөн 23 сумын амбулаторийн нийт үзлэгт томуу томуу төст өвчин 8,7 хувийг эзлэж Жаргалант, Улаан-уул, Рэнчинлхүмбэ, Чандмань-Өндөр, Шинэ-Идэр сум, Энх үйлс өрхийн эмнэлэгт томуу томуу төст өвчин 10 хувиас дээш байгаа ажээ.

Хүн амын дунд томуугийн вирус эргэлтэд ороогүй харин амьсгалын замын синцитиаль вирус, риновирус зонхилж байгаа ажээ.

Холбоотой мэдээ