Увс нуурын хөвөөнд ариун цэврийн байгууламж барилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-12-08 22:00:14


   Увс /МОНЦАМЭ/. Увс нуурын хөвөөнд стандартад нийцсэн ариун цэврийн байгууламж баригдаж, энэ сарын 6-нд улсын комисс ашиглалтад хүлээн авлаа. Нуурын хөвөөнд ариун цэврийн байгууламж барих ажлыг орон нутгийн төсвийн 197.3 сая төгрөгөөр түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгээр “Хос Отор” компани барьж гүйцэтгэсэн байна.


Уг байгууламжийн цахилгаан хангамжийн ажилд цахилгааны тусгай зөвшөөрөлтэй “Оточ Эрчим” компани туслан гүйцэтгэгчээр ажиллажээ. Ингэснээр Увс нуурын хөвөөнд 30 кВ, 100 кВ-ын АПП-г шинээр барьж, 3.3 км цахилгаан дамжуулах шугам татах ажлыг 78.7 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна.

Ариун цэврийн байгууламжийг ирэх жилээс эхлэн ашиглах бөгөөд Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас хариуцаж ажиллуулах юм байна.

 

Холбоотой мэдээ