Өнөөдрийн арилжаагаар таван компанийн хувьцааны ханш буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-12-07 19:07:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 14 хувьцаат компанийн 124,636,728 төгрөгийн үнийн дүн бүхий 260,472 ширхэг хувьцаа арилжсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ. Тодруулбал 5  компанийн хувьцааны ханш буурч 1 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Хөвсгөл Алтан Дуулга" ХК-ийн ADU хувьцаа 14.00 хувиар,  "Сүү" ХК-ийн SUU хувьцаа  4.72 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай Би Ойл" ХК-ийн HBO хувьцаа 14.65 хувиар, "Хөвсгөл Хүнс" ХК-ийн HHS 14.05 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 0.51 хувиар өсч 19486.3 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,310,319,512,087.06 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ