БНХАУ агаарын теннисийн таван тэмцээнийг зохион байгуулах эрх авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2018-12-05 16:55:08

КУАЛА-ЛУМПУР. /Xinhua/. БНХАУ 2019-2025 онд агаарын теннисийн олон улсын хэмжээний таван тэмцээнийг зохион байгуулах эрх авсан тухай Дэлхийн Агаарын теннисийн холбооноос пүрэв гарагт мэдээлэв.


Тус улс нь 2024 онд “Томас” ба “Юбер” аварга шалгаруулах тэмцээн, 2021, 2025 онд “Судирман” аварга шалгаруулах тэмцээн, 2021 онд Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг тус тус зохион байгуулахаар болжээ. Тэмцээнүүдийг аль хотод зохион байгуулах нь хараахан тодорхой болоогүй байна.


Пүрэв гарагт Дэлхийн Агаарын теннисийн холбооны гишүүд ирэх зургаан жилд болох томоохон 18 арга хэмжээг зохион байгуулах улсуудын нэрийг олон нийтэд танилцуулжээ. Агаарын теннисийн спортыг дэмждэг, тэмцээнүүдийг зохион байгуулах чин хүсэлтэй орнуудад холбооны төлөөлөгчид талархал илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ