Катрин Ибаргуэн хөнгөн атлетикийн оны шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-05 14:36:01

МОНАКО. /ТАСС/. Хөнгөн атлетикийн оны шилдэг эмэгтэй тамирчнаар Колумбын уртын харайлтын тамирчин Катрин Ибаргуэн шалгарчээ. Өдгөө 34 настай тамирчин бүсгүйд шагналыг Монакод болж буй Олон улсын хөнгөн атлетикийн холбооны шагнал гардуулах ёслолын үеэр гардуулсан байна.


Энэ онд тэрбээр “Diamond League” тэмцээний шатуудад гурвын харайлтын төрөлд 4 удаа түрүүлжээ. Түүнчлэн тус тэмцээний финалд гурвын харайлт болон уртын харайлтад ялалт байгуулсан байна.


Энэ шагналын төрөлд Бельгийн өндрийн харайлтын тамирчин Нафиссату Тиам, Их Британийн спринтийн тамирчин бөгөөд Европын аварга Дина Эшер-Смит, Кенийн 3000 метрийн саадтай гүйлтийн тамирчин Беатрис Чепкоеч нар өрсөлдсөн байна. 

Холбоотой мэдээ