Оны шилдэг 10 киног нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-05 11:18:27

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Америкийн жүжигчин Брэдли Куперийн найруулсан “Од төрсөн нь”, найруулагч Райн Куглерын уран зөгнөлт, тулаант “Хар ирвэс”, найруулагч Жон Красинскийн “Аниргүй орчин” зэрэг кино оны шилдэг 10 киноны жагсаалтад багтжээ. Жагсаалтыг Америкийн кино урлагийн хүрээлэн өнгөрсөн мягмар гарагт гаргасан байна.


Шилдэг 10 киноны жагсаалтад мөн найруулагч Бо Бернэмийн “Наймдугаар анги”, Роб Маршаллын “Мэри Поппинс эргэн иржээ”, Слайка Лигийн “BlacKkKlansman”, Барри Женкинсийн “Beale гудамж ярьдагсан бол”, Йоргос Лантимосын “Энхрий”, Пол Шредерийн “Санваартны тэмдэглэл” зэрэг кино багтжээ. Мөн Торонтогийн 43 дахь удаагийн Олон улсын кино наадмаас гран-прийн шагнал хүртсэн найруулагч Питер Фаррелийн “Ногоон ном” кино энэ жагсаалтад орсон байна. 

Холбоотой мэдээ