Япон хэт халалтад жил бүр нэрвэгдэж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-12-05 10:48:01

ТОКИО. /NHK/. Дэлхийн дулааралтай холбоотойгоор Япон улс цаашид хэт халалтад жил бүр нэрвэгдэж магадгүй тухай тус улсын холбогдох газрын мэргэжилтнүүд анхааруулав.


Токиогийн их сургуулийн Профессор Масахиро Ватанабэгийн ахлан явуулсан судалгааны багийн эрдэмтэд цаашид агаарын дундаж хэм жил тутам хоёр хэмээр нэмэгдвэл Японы зуны цаг агаарт ямар өөрчлөлт гарахыг судалж үзжээ.


Ирэх онд Японы цаг уурыг хянах 3200 орчим цэгт агаарын дулаан 35 болон түүнээс дээш хэмд хүрэх төлөвтэй байгаа ажээ. Түүнчлэн 2016 болон 2017 онд цаг уурын хянах 3000 гаруй цэгт агаарын өндөр хэм ажиглагдсан нь урьд өмнө байгаагүй хамгийн халуун зуны улирал болоход хүргэж, үүний улмаас олон хүн нас барсан юм.


М.Ватанабэгийн хэлснээр, зөвхөн ойрын хэдэн жилд төдийгүй ирэх хэдэн арван жилийн хугацаанд хэт халалт үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд үүгээр зогсохгүй цаашид жил ирэх тутам агаарын хэм нэмэгдсээр байх төлөвтэй байгааг тогтоожээ. Байгалийн гамшигт уг үзэгдлийн улмаас үүсэх хохирлын хэмжээ ч улам бүр нэмэгдэхийг эрх баригчдад анхааруулсан байна.


2015 оны Парисын уур амьсгалын хэлэлцээрийн дагуу дэлхийн агаарын хэмийн дундаж өсөлтийг Цельсийн хоёр хэмээс хэтрүүлэхгүй байх зорилт тавьсан билээ.

Холбоотой мэдээ