Боксчид оны шилгүүдээ шалгаруулах тулаанаа эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-12-05 09:48:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн даваа гараг Спортын төв ордон /СТО/-д боксын 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн бөгөөд нийт 32 байгууллагын 140 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөж байна.


Тус тэмцээн 12 дугаар сарын 3-9-нд үргэлжилж шилдгүүдээ тодруулна. Энэ удаагийн УАШТ нь AIBA-гийн шинэ дүрмээр зохион явагдах бөгөөд эрэгтэй 8, эмэгтэй 5 жинд өрсөлдөж байна. Шинэ дүрмийн дагуу эрэгтэй доод болон дунд жингүүд ширүүн өрсөлдөөнтэй болох юм.


Тухайлбал, 49 кг, 52 кг жингийн тамирчид нэг жинд тулалдах бөгөөд 60 кг байхгүй болсон учраас уг жингийн шилдгүүд жин өгсөж тоглож байна. Тодруулбал, Азийн наадмын аварга Э.Цэндбаатар өгсөж 64 кг-д өрсөлддөг Азийн наадмын дэд аварга Б.Чинзориг нар нэг жинд өрсөлдөнө.


Эмэгтэй боксчдоос ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг УАШТ-ийг өнжиж байгаа аж. Ихэнх тамирчид олимпийн наадамд орох мөн шигшээ багт багтах хүсэлтэй байгаа учир жингээ зөв сонгож, ширүүн өрсөлдөөн үзүүлэхийн төлөө гал гарсан ширүүн тулаанууд хийх нь тодорхой юм.


Мягмар гарагийн тулаанд ОУХМ Г.Ган-Эрдэнэ эхний тойрогт учраа таарсан Ховдын залуу тамирчинд 3:2 харьцаагаар ялагдсан нь энэ УАШТ-ий бас нэгэн дуулиан болж байна.

Холбоотой мэдээ