Аймгийн Засаг дарга аянд нэгдэж, хилчдэд агт бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-12-04 21:18:12

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлж, хилчиддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор "Нэг баг-Нэг агт" аяныг амжилттай өрнүүлсээр байна.

Тус аянд сумд, байгууллагууд идэвхтэй нэгдэж, Улсынхаа торгон хилийг хамгаалахад хувь нэмрээ оруулсаар байна. Сэлэнгэ Аймгийн Засаг дарга, Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн дарга Ш.Оргил энэхүү аянд нэгдэж өөрийн адуун сүргээсээ хоёр агт морийг Сүхбаатар хот дахь ХЦ-ийн 0243 дугаар ангийн захирагч хурандаа Х.Дамдинсүрэнд хүлээлгэн өглөө. Энэхүү аяны хүрээнд өнгөрсөн 2017 онд нийтдээ 28 агт морьдыг ард иргэдийн зүгээс хилчиддээ зориулан бэлэглэсэн байна.


Холбоотой мэдээ