Баруунбүрэн, Сант сумын Эрүүл мэндийн төв автомашинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-12-04 21:15:48

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Сант сумын Эрүүл мэндийн төв автомашинтай боллоо. Энэхүү шинэхэн машины түлхүүрийг, аймгийн даргаас сумдад олгож буй орчин үеийн зөөврийн дижитал эхо аппаратын хамт аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог гардуулан өглөө.

Тэрээр дээрх хоёр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч нарт хөдөөгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй явуулах ажилд нь өндөр амжилтыг хүслээ.

Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэн ажиллана хэмээн аймгийн Засаг дарга үүрэгт ажлаа авсан үеэсээ амалсан. Тэгвэл энэ амлалт ажил болж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийн сурах, мэргэжил дээшлүүлэх асуудалд онцгой анхаарч, чамгүй хөрөнгө оруулалтыг хийсээр байна. Тухайлбал: түргэн тусламжийн автомашин дутагдалтай байгаа сумдын судалгааг нэг бүрчлэн гаргаж, салбар яаманд хүргүүлэн ажилласны үр дүнд дээрх хоёр сум автомашинтай боллоо

Холбоотой мэдээ