Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэхийг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-12-04 10:07:37

ВАРШАВ. /Xinhua/. Дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа уур амьсгалын өөрчлөлт болон дэлхийн дулаарлын эсрэг тэмцэлд нэгдэхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш олон улсын нийгэмлэгүүдэд уриаллаа.


Польшийн Катовице хотноо зохион байгуулж буй уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын бага хурлын үеэр А.Гутерреш үг хэлэхдээ энэ тухай мэдэгдээд, 2015 онд Парисын хэлэлцээрийг байгуулснаас хойших уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэхээр цуглаж буй томоохон хурлын нэг энэ болж байна хэмээн онцлон тэмдэглэжээ.


Уг уулзалтад оролцогчдын дунд Австри, Нигер зэрэг 20 гаруй орны төр, засгийн тэргүүн нар багтаж байна. Ирэх долоо хоногийн баасан гараг хүртэл үргэлжлэх бага хуралд оролцогчид Парисын уур амьсгалын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулж магадгүй байгаа юм. 

Холбоотой мэдээ