Үндэсний бичиг, өв соёлын танхимтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-12-04 09:27:08

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий  боловсролын  лаборатори нэгдүгээр дунд сургууль   Үндэсний бичиг- өв соёлын танхимтай боллоо.

Танхимыг Дорноговь аймгийн боловсролыг дэмжих "Эх хэл- бидний өв соёл" дэд хөтөлбөрийн хүрээнд үндэсний хэл, бичиг соёлоо эрхэмлэн сурч судлах, хэрэглэгдэхүүний орчин бүрдүүлэх, сургалтын чанар хэрэглээг дээшлүүлэх зорилгоор орон нутгаас 15 сая төгрөгийн санхүүжүүжилтээр бүтээсэн байна.

Нээлтийн үеэр монгол хэлний заах аргын нэгдлээс зохион байгуулсан үндэсний бичгийн сургалтад хамрагдсан цэцэрлэгийн багш нар батламжаа гардсан бол аймгийн БСУГ- ын дарга Монгол Улсын гавьяат багш  Ч.Отгонбаяр дөрвөн сургуулийн бага ангийн багш нарт монгол хэл, бичгээ хэрхэн заах талаар арга зүйн сургалт явууллаа.

Дашрамд дурдахад Замын-Үүдийн нэгдүгээр сургууль үндэсний монгол бичгээ хойч үедээ зааж өвлүүлэх, хэрэглээ болгох  сурагчдаа монгол бичгээрээ зөв сайхан бичиж сургах, уралдаан тэмцээнд  оролцуулах, өв соёлоо үлгэрлэн үлдээх талаар санаачилга гарган ажилладаг байна.

Холбоотой мэдээ