Хариу нэхдэггүй доноруудад хүндэтгэл үзүүлж, урамшуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-12-03 14:43:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сайн дурынхны олон улсын өдрийн хүрээнд ЦССҮТ, Монголын донорын холбоо, Сайн дурын байгууллагууд хамтран уламжлалт "Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр"-ийг өнөөдөр зохион байгууллаа.

Бусдын амь нас, эрүүл мэндийг аврахын төлөө ариун цусаа сайн дураараа бэлэглэдэг хүмүүнлэгийн үйлстнүүдийг алдаршуулах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр олон хүн сайн дурынхны эгнээнд нэгдэж цусаа бэлэглэдэг болсон. 

ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Цусны донорын үйлсийг ард иргэдэд сурталчлах, ач холбогдол, хэрэгцээг ойлгуулах, эрүүл мэндийн мэдлэг боловсрол олгох,  амьдралын зөв дадал хэвшилтэй болгох зорилгоор 2015 оны 4 дүгээр сараас эхлэн сар бүрийн 03-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон улс даяар тэмдэглэдэг болсон. Ингэснээр цусны донорын эгнээг өргөжүүлэх,  цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг сайжруулах, байнгын донор буюу жилд 2-3 удаа цусаа хандивладаг донорын тоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн хэмжээ 3 дахин өссөн сайн үзүүлэлт гарсан. Цусны донорын эгнээг өргөжүүлэхэд Донорын холбоо идэвх санаачилгатай ажилладгийг энд зориуд тэмдэглэхэд таатай байна” гэв.


Сар бүрийн 3-ны үйл ажиллагааг олон байгууллага, иргэн дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлдэг, энэ удаад "ДОБУДА" ХХК дэмжиж ажиллаав. Тус компани цусаа бэлэглэсэн доноруудад бүтээгдэхүүнийхээ дээж энергийн ундаа бэлэглэж байв. Уламжлал ёсоор донор Г.Хишигжаргал, Ч.Гантулга, Н.Намжилмаа нарт "Хүрэл донор" цол хүртээж алдаршуулсан бол "Бахархал-20" тэмдгээр донор Л.Энхтүшиг, "Бахархал-30" тэмдгээр донор Э.Дашгарав, "Бахархал-40" тэмдгээр донор Э.Чимэдцэрэн, "Бахархал-50" тэмдгээр донор Б.Бямбажав нарыг тус тус шагнаж, хүндэтгэл үзүүлэв.

Холбоотой мэдээ