Сэлэнгэ аймгийн нутгаар ирэх сарын 2-ны өдрөөс салхи ширүүсч, цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-30 14:07:45

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар ирэх өдрүүдэд хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурахыг аймгийн УЦУОГА-наас анхаарууллаа.

Сэлэнгэ аймгийн бүх сумдын нутгаар энэ сарын 2-нд, 3-нд нутгийн хойд болон зүүн хэсгээр цас орно. Салхи 2-нд ширүүсч баруун хойноос 10-15 м/с хүрч цасан шуурга шуурна. Бусад хугацаанд баруунаас 4-9 м/с байна. 2-ноос хүйтний эрч чангарч агаарын температур шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ