"Уянга ухаарал" шинэ цомог мэндэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-11-30 10:38:09

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул, аймгийн Хөгжимт драмын театрын гоцлол дуучин, МУСТА Рэгсүрэнгийн Болортуяагийн “Уянга ухаарал” цомог олны хүртээл боллоо.

Тус театрын уран бүтээлчдээс бие даасан уран бүтээлийн цомгоо гаргаж буй анхны тохиолдол энэ бөгөөд цомогт 15 дуу багтсан байна.

Дуучин Р. Болортуяа хань Р.Оргилсайханы хамтаар дуулсан “Ханийн жаргал” уран бүтээлээрээ олон түмэнд танигдаж байсан юм. Түүний уран бүтээлийг эх орны өнцөг булан бүрт шимтэн сонсдог төдийгүй "Ухаарлын дуу", “Тэмээ говийн эрдэнэ”, “Сэтгэлийн нартай нутаг” дуунууд нь хэдийн хит болжээ. 

Холбоотой мэдээ