Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад суралцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-11-29 17:09:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсээс Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ сарын 27-нд “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдэл, эрсдлийн удирдага”, Эмнэлгийн тусламж үйлчилгээний алдаа” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Энэ хүрээнд эм зүй, сувилахуй, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын магадлан итгэмжлэлийн бэлэн байдлыг газар дээр нь үзэж танилцан, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгснөөс гадна яаралтай тусламжийн болон эмчилгээний бусад тасгуудын бэлэн байдлыг шалгах зорилгоор гардан үйлдлийн дадлага хийсэн юм.
Ингэснээр эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангахад эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн бусад мэргэжилтэн, ажилтан бүр оролцох ёстойг ойлгуулж, мэдлэг, ур чадварыг нь сайжруулснаараа чухал ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Сургалтад чанар, сувилахуйн албаны дарга, тасгийн эрхлэгч, ахлах сувилагч зэрэг нийт 38 эмнэлгийн мэргэжилтэн оролцов.

Холбоотой мэдээ