Орхон аймгийн 120 гаруй сурагч “Иргэний андгай” өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-11-26 19:02:15
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Улс тунхагласны 94 жилийн ойн хүрээнд өнөөдөр 120 сурагч  “Хүүхдийн ордон”-д “Иргэний андгай” өргөлөө. Уг ёслолд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт, аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Г.Батсуурь, ахмад дайчид болон орон нутгийн удирдлагууд оролцож 16 нас хүрч буй сурагчдад баяр хүргэж Иргэний үнэмлэхийг нь гардуулж өглөө.

“Иргэний андгай өргөх ёслол”-ыг Монголын Залуучуудын холбооны санаачилгаар Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор  2002 оноос  улс орон даяар  зохион байгуулдаг болсон юм. 

1924 оны 11 дүгээр сарын 26-ны энэ өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан үндэсний ардчилсан эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан түүхэн өдөр юм.


Холбоотой мэдээ