Галын улмаас хүний амь эрсэджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-11-24 19:53:45

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 21-ний өдрийн 15:38 цагт Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтайгаар 3.5 км зам туулан, дөрвөн минутын дараа буюу 15:42 цагт очиж, 35 минут ажиллаж галыг унтраасан байна.

Уг гал түймэрт иргэн ахимаг насны эрэгтэй нас барсан байсныг гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Холбоотой мэдээ