Бразилын хүлэмжийн хийн ялгарал буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-11-22 17:33:46

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Өнгөрсөн онд Бразил улсын хүлэмжийн хийн ялгарал 2.3 хувиар буурсан тухай тус улсын Цаг уур орчны шинжилгээний газраас лхагва гарагт гаргасан тайланд мэдээлэв.


Уг тайланд мэдээлснээр, Бразил улсын аж үйлдвэр болон бусад хүчин зүйлийн улмаас өнгөрсөн онд 2 тэрбум гаруй тонн хүлэмжийн хий ялгарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт болсон бөгөөд ой модыг устгах явдлыг бууруулсан нь ихээхэн нөлөө үзүүлсэн аж.


Тус улсын хөдөө аж ахуйн салбар нь хүлэмжийн хийн нийт ялгарлын 71 хувийг бий болгодог бөгөөд энэ салбар оршин тогтносоор байсан цагт дэлхийн хамгийн их хүлэмжийн хий ялгаруулдаг орнуудын наймдугаарт жагссан хэвээр байх болно гэж дээрх тайланд мэдээлжээ.


Хүлэмжийн хийн ялгарал нь муж бүрт харилцан адилгүй байдаг бөгөөд хойд нутгийн Пара болон баруун нутгийн Мато Гроссод энэ үзүүлэлт хамгийн өндөр байдаг юм. Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр, уг хоёр мужийн үзүүлэлт өндөр байдаг нь ой мод бага байдагтай холбоотой аж. 

Холбоотой мэдээ