Энэтхэг жүжигчин мянга гаруй фермийн аж ахуй эрхлэгчийн өрийг төлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-11-22 17:00:52

ШИНЭ ДЕЛИ. /CNN/. Энэтхэгийн хойд нутгийн Уттар Прадеш мужаас гаралтай, алдарт жүжигчин, найруулагч Амитабх Баччан төрсөн нутгийнхаа фермийн аж ахуй эрхэлдэг 1398 хүний 560 мянга гаруй ам.долларын өрийг төлсөн тухай телевизийн “CNN” суваг мэдээлэв.


Энэтхэгийн хүн амын 50 гаруй хувь нь хөдөө аж ахуй болон үүнтэй холбоотой салбарт ажилладаг бөгөөд энэ салбар нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувийг бүрдүүлдэг юм.


Сүүлийн хэдэн жилийн хугацаанд борооны улирлын улмаас ургац сүйдэх, шатахууны үнэ нэмэгдэх хийгээд төрийн дэмжлэг дутагдах зэрэг шалтгааны улмаас тус улсын фермийн аж ахуй эрхлэгчид хүнд цаг үетэй нүүр тулгарах болсон юм. Үүний дүнд олон мянган хүн өрөнд оржээ.


Засгийн газрын тайлан мэдээнд тэмдэглэснээр, 2013 онд тус улс даяар нийт 12 мянга орчим фермер амиа егүүтгэсэн аж. 

Холбоотой мэдээ