"Махимпекс" ХК-ийн хувьцаа 3.96 хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-11-22 16:42:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 21 компанийн 108,598,454.00 төгрөгийн үнийн дүн бүхий 137 028 ширхэг хувьцаа арилжсанаас 6 компанийн хувьцааны ханш өсөв. Тодруулбал 11 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Хөвсгөл Алтан Дуулга" ХК-ийн ADU хувьцаа 4.54 хувиар "Махимпекс" ХК-ийн MMX хувьцаа 3.96 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дөрвөн-Уул" ХК-ийн DRU хувьцаа 9.75 хувиар, "Ремекон" ХК-ийн  RMC хувьцаа 7.03 хувиар буюу хамгийн их уналттай байлаа. Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлын арилжаанд нийт 459 ширхэг үнэт цаас 48.9 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр "TOP 20" индекс 0.07 хувиар буурч 19706.89 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,305,624,432,149.87 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ