БНАСАУ-ын хакерчид Өмнөд Солонгосын аюулгүй байдалд аюул занал учруулаагүй гэв

Дэлхийн мэдээ | Улс төр
Jargal.d@montsame.mn
2018-11-22 16:15:07
СӨҮЛ. /TASS/. БНАСАУ-ын хакерчид Өмнөд Солонгосын кибер аюулгүй байдалд шууд аюул занал учруулаагүй гэж тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын албан ёсны төлөөлөгч Ким Ый Гём Сөүлд сэтгүүлчдэд зориулан зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Кибер аюулын түвшин энэ оны гуравдугаар сарын 20-ноос хойш нэмэгдээгүй” гэж Ким Ый Гём мэдээлсэн байна. Ийнхүү тэрбээр Өмнөд Солонгосын зарим хэвлэлүүдэд БНАСАУ-ын хакерууд хоёр орны удирдагчдын анхны дээд хэмжээний уулзалт 2018 оны дөрөвдүгээр сарын 27-нд болохоос өмнө Өмнөд Солонгосын Засгийн газар болон цэргийн байгууллагын сүлжээг эвдлэхийг оролдсон гэх мэдээлэл гарсанд тайлбар өгсөн байна.

БНАСАУ үүнээс хойш Өмнөд Солонгосын компьютеруудын сүлжээнүүдэд нэвтрэх “ноцтой оролдлого” хийгээгүй гэж Ким Ый Гём хэлжээ.

Холбоотой мэдээ