Голын мөс цөмөрч 50 гаруй мал осолджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-11-22 16:40:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн “Улаан толгой”-н голд /сумын төвөөс баруун хойд зүгт 9 км-т/ Тариалан сумын Хархираа багийн харьяат иргэн О, Ц нар 21:20 цагийн орчим 44 ямаа, 14 хонь, нийт 58 бог мал тууж яваад голын мөс цөмөрч мал нь осолджээ.

Дуудлагыг 11 дүгээр сарын 21-ний өдрийн 21:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, хоёр техник хэрэгсэлтэй 22:40 цагт очиж, 30 минут ажиллаж, 56 бог малын сэг зэмийг гаргасан байна. Цаашид гол мөрний мөс улам зузаарах хандлагатай байгаа ч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгааг сануулсаар байхад зам товчлохоор ийм осол гарсаар байгааг ОБЕГ-аас газраас анхаарууллаа.

Холбоотой мэдээ