М.Обамагийн ном худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 1,4 сая хувь борлогджээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-22 15:25:24

МОСКВА. /ТАСС/. АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн энэ сарын 13-нд хэвлэгдсэн “Becoming” нэртэй дурсамжийн ном АНУ болон Канад улсад худалдаанд гарсан эхний долоо хоногтоо цаасан болон цахим хэлбэрээр нийт 1,4 сая хувь борлогджээ. Энэ тухай “ Associated Press” агентлаг мэдээлсэн байна.


Тус ном нь худалдаанд гарсан эхний өдрөө 725 мянган хувь борлогджээ. Хатуу хавтастай “Becoming” дурсамжийн ном нь Хойд Америкт нийт 3 сая хувь ширхэг хэвлэгдсэн байна.


Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн дурсамж ном ч мөн адил Их Британи, Герман, Франц, Нидерланд, Испани, Дани, Финланд зэрэг улсуудын утга зохиолын бус шилдэг номын жагсаалтад дээгүүр байр эзэлж байгаа аж.


М.Обамагийн “Becoming” номны борлуулалт өмнөх тэргүүн хатагтай нарын хэвлүүлж байсан номнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байгаа аж. Тухайлбал тэргүүн хатагтай асан Хиллари Клинтоны 2003 онд гаргаж байсан “Миний амьдралын түүх” ном нь эхний долоо хоногтоо 600 мянган хувь борлуулагдаж байсан гэнэ.

 

Холбоотой мэдээ